Universitat de Barcelona
English English | Español Español | Mонгол Mонгол


Мигел Алонсо
malonso@ub.edu
Мариа Форонда
mariforo@gmail.com
Антони Палау
apalau@macs.udl.cat
Hэргүйн Coнинxишиг
soninkhishig@gmail.com
Хоан Луйс Претус
jpretus@ub.edu
Эрдэнэбилэгийн Соёлмаа
soyolo@world-summit.com
ЭНХБАТ
Танилцуулга

Монгол орон Төв Азийн нутагт орших бөгөөд эх газрын, эрс тэс, хуурай уур амьсгалтай. Монголын өргөн уудам тал нутаг олон төрлийн нууртай бөгөөд тэдний зарим нь Евроазидаа томоохонд тооцогдоно. Мөн аллювын бараг хөндөгдөөгүй задгай хөндийгөөр урсах түргэн урсгалт олон голтой. Эдгээр нь хүн амын сийрэг суурьшилт, мал аж ахуйн зохилсон уламжлалт амжиргааны улмаас хүний үйл ажиллагаанд төдийлөн өртөлгүй өнөөдрийг хүртэл байгалийн төрхөө хадгалж иржээ.

2005 оноос Испани улсын Барселоны их сургуулийн Экологийн тэнхим, бусад судалгааны байгууллагын хамтарсан баг Иберийн хойгийн хуурай хэсэгт оршин байгаад алга болсон, оршин байгаа ч ноцтой асуудалд орсон нууруудтай ижил төстэй нуурууд Монгол оронд байгааг анхаарч судалж эхэлсэн юм. Бид МУИС-ийн Усны судалгааны төв (УСТ)-тэй хамтран ажилладаг. УСТ нь МУИС-ийн салбар сургуулиудын дундын нэгж бөгөөд усны чиглэлийн хэрэгжүүлэгч болон сургалт эрдэм шинжилгээний үндэсний болон олон улсын байгууллага, судлаачдын хамтын ажиллагааг дэмжиж усан экосистемийг хамгаалах, нөхөн сэргээхэд нь төр засаг, ард иргэдэд туслах зорилготой.

“Монголын нуурууд төсөл”-ийн зорилго нь:

  • Монголын нууруудын шинж төрх, экологийн төлөвийн мега мэдээлэл бүхий каталог хийх.
  • Монголын энтомостраканы талаарх өнөөгийн мэдээллийг өргөжүүлж, Монгол Иберийн энтомостраканы ангилалзүйн холбоог тогтоох замаар энэ бүлгийн биологийн олон янз байдлын тухай мэдлэгийг тэлэх. Үйлдвэржсэн Европын бохирдсон нууруудад хяналтын жишиг тогтоохын тулд Монгол, Иберийн хойгийн нууруудад дах ижил төстэй болон ялгаатай зүйлүүдийг тодорхойлж, хоорондын холбоо хамаарлыг тогтоох.
  • Монгол орны цэнгэг усны биологийн олон янз байдлын судалгааг интеграл байдлаар хийх, устах аюулд өртсөн зүйлүүдийн тогтвортой ашиглалт хамгааллын асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах боломж бүрдүүлэх.

Өнөөдрийн байдлаар (2017 он) Монголын 1.123 нуурын лимнологийн мэдээлэл бүрдсэн байна.

Үүнийг Монгол орны байгалийн өөр өөр бүс бүслүүрийг хамарсан 14 удаагийн судалгааны экспедицээр бүрдүүлсэн:

  • 2005 оны 9 сард Говийн бүс, Алтайн нурууны баруун уулс, Их нууруудын хотгорын 87 нуур,
  • 2006 оны 9 сард Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийнн нутагт орших 66 нуур,
  • 2007 оны 1 сард Архангай аймгийн нутагт орших Өгий, Тэрхийн цагаан нууруудын өвлийн төлөв байдлыг судалсан,
  • 2007 оны 9 сард Хөвсгөл нуурыг оролцуулаад Хөвсгөл, Завхан, Архангай аймгийн нутагт тайга болон ойт хээрийн бүсэд орших 102 нуур,
  • 2008 оны 6 сард Өвөрхангай аймгийн нутагт орших Хүйсийн Найман нуур болон Төв, Дундговь аймгийн нутагт орших хэд хэдэн жижиг нуур,
  • 2008 оны 9 сард Говийн бүс болон Их нууруудын хотгорын гол төлөөлөл болсон нууруудыг оролцуулаад Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн нутагт орших 84 нуур,
  • 2009 оны 9 сард Хэнтий, Төв, Дундговь, Завхан, Ховд, Баян-Өлгий аймгийнн нутагт орших 95 нуур (зарим нуурыг дахин судалсан),
  • 2010 оны 9 сард Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Төв, Хэнтий аймгийн нутагт орших 74 нуурыг судалж Хангайн нурууны мөстлөгийн гаралтай нууруудад гол анхаарал хандуулсан. Тайширын усан цахилгаан станцын усан сан энд хамрагдсан.
  • 2011 оны 9 сард Дархан –Уул, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар Дорноговь, Дундговь, Төв аймгийн нутагт хээр, цөлөрхөг хээрт тархсан 84 нуурт судалгаа хийлээ.
  • 2012 оны 9 сард Төв, Булган, Хөвсгөл, Архангай, Завхан, Увс, Баян-Өлгий аймагт орших, бидний өмнөх судалгаанд хамрагдаагүй нууруудад хүрч судалгаа хийлээ.Нийт 127 нуурын судалсан.
  • 2013 оны 8, 9 сард Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өвөрхангай аймагт орших 149 нуурт хүрч судалсан. Судалгааны экспедиц гол анхаарлаа Говьд хандуулсан.
  • 2014 оны 9 сард Хөвсгөл аймгийн ихэвчлэн өндөр уулын мөн Архангай аймгийн ойт хээрийн бүсийн 78 нуурыг судалсан.
  • 2015 оны 9 сард Төв, Дундговь, Архангай, Завхан, Говь—Алтай аймгийн хээр, заримдаг цөл, цөлийн бүсийн 88 нуурт судалгаа хийсэн.
  • 2016 оны 9 сард Ховд аймгийн өмнөд хэсэг, Өвөрхангай, Төв, Дундговь, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутагт орших нийт 77 нуурт судалгаа хийсэн.

Судалгааны явцад нуурын субстратын төрөл, усны түвшин, эрдэсжилт (тусгай цахилгаан дамжуулалт, давсжилт pН), усны үзэгдэх байдал (булингаршил болон трофик төлөв), усны ургамал, сээр нуруугүйтний бүлгэмдлийн судалгаа зэрэг үндсэн параметрүүдийг цуглуулсан. Хээрийн судалгааг өргөн уудам нутагт зохион байгуулж, нууруудыг хайж олоход гүн туслалцаа үзүүлсэн “Монголиан Вэйз” аялал жуулчлалын компаний хамт олны (www.mongolian-ways.com) ач тусыг дурдахгүйгээр өнгөрөхийн аргагүй.


Бидний хэтийн төлөвлөгөө

Монголын нууруудын талаар суурь мэдээлэл бүрдүүлсэн энэ арван нэгэн найман жилийн судалгаанд суурилан ойрын жилүүдэд бид зарим нууруудыг бүлэг бүлгээр сонгон авч тусгай асуудлуудыг нарийвчлан судлах шаардлагатай гэж үзлээ. Энэ талаар та бүхний санал хүсэлт, зөвөлгөөг бид дуртайяа хүлээн авах болно.


Талархал

Бидний судалгааны ажил ENDESA-ийн (Испанийн цахилгаан үйлдвэрлэгч томоохон компани) тусламж дэмжлэгтэйгээр явагдаж ирсэн. Судалгааг амжилттай явуулахад тусалсан бүх хүмүүст судалгааны багийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Монголын Шинжлэх Ухааны Академийн Газар Зүйн Хүрээлэнгийн Захирал, шинжлэх ухааны доктор Доржготовт бидний анхны судалгааг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлсэнд, МУИС-ийн профессор, доктор Н.Сонинхишиг, Испанийн Барселоны Их Сургуулийн Экологийн Тэнхимийн доктор, профессор Франсеск Сабатер нарт хамтран ажиллaсанд талархалаа илэрхийлж байна. Нуурын судалгааны катологийг Испанийн Geovincles S.L (www.mcrit.com) компаний тусламжтайгаар та бүхэнд хүргэж байна.